팝업레이어 알림

17회졸업식 송사Төгсөгч нартаа хандаж хэлэх сэтгэлийн үг > 우리학교이야기

우리학교이야기


우리학교이야기

17회졸업식 송사Төгсөгч нартаа хандаж хэлэх сэтгэлийн үг

페이지 정보

작성자 관리자 작성일21-07-07 13:29 조회4,787회 댓글0건

본문

Төгсөгч нартаа хандаж хэлэх сэтгэлийн үг

Сайн байцгаана уу? СДМС-ийн сурагчдын зөвлөлийн дарга 11-р ангийн сурагч И.Мөнхжин байна. Ах эгч нарынхаа төгсөлтийн баярт дүү нараа төлөөлөөд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр миний бие баярын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа маш их сэтгэл догдолж байна. 12 хаврыг ардаа орхиж, ахлах сургуулиа төгсөж буй ах эгч нартаа, мөн дунд , бага сургуулиа төгсөж байгаа дүү нартаа халуун баяр хүргэе! /

Ах эгч нар маань бүрэн дунд боловсролоо эзэмшин, суруулиа төгсөн явах гэж байгаа нь сайхан ч гэсэн, сургуулийн амьдралийг бидэнтэй хамтдаа өнгөрүүлэхгүй болохоор бидний хувьд гуниг ч бас төрж байна. Учир нь бид нар та нараасаа маш их зүйлийг сурч , та нарыг харан үлгэр жишээ авдаг болохоор юм. Ах эгч нартайгаа ярилцаад суухад бид яаж та нар шиг ах эгч нар болно доо гэж бодогддог. Анх сурагчдын зөвлөлд ороход мэдэхгүй зүйлүүд маш их байлаа. /  Гэхдээ та нараасаа маш их зүйлийг суралцсан.Ялангуяа сурагчдын зөвлөлийн дарга байсан Улстөр орлогч дарга Саранцэцэг нараас сурагчдын зөвлөлийн гишүүн,сурагчдын зөвлөлийн даргын хувьд хийх ёстой ажлуудыг бага багаар мэдэж авсан юм.Өнөөдрийн миний төрх бол та нарын маань тус дэмжлэгээр бий болсон юм шүү.

Нэг зүйлд их харамсаж байгаа зүйл нь сүүлийн гурван улирал цар тахлаас болж хуваагдан орсон билээ.Үүнээс болж бүх ах эгч нартайгаа өмнөх шигээ өдөр болгон уулзан, сонин сайхныг ярин, хамтдаа волейбол тоглож чадахаа больсон. Маш олон зүйлийг хамтдаа мэдэрч чадаагүйд харамсалтай ч байна . Гэсэн ч та нар минь сургуулиа төгссөн ч гэсэн хойшид хамтран ажиллах боломжууд байгаа гэдэгт итгэж байна. /

Та бүхний цаашдын амьдралд мэдээж хэцүү зүйлүүд тохиолдох байх. Гэхдээ та бүхэн өнөөдрийг хүртэл сайн суралцаж чадсан шигээ хойшид ч мөн сайн суралцаж чадна гэдэгт итгэж бас амжилт хүсье!

Бага, дунд, ахлах ангийг төгсөж байгаа нийт төгсөгчид өө ! Бид сургуулиасаа их зүйлийг сурч, их аз жаргалтай, хөгжилтэй мөчүүдийг өнгөрөөсөн. Энэ бүгдийг зүрх сэтгэлдээ нандигнан, томоос том амжилт гаргахыг хүсье! Эцэст нь бүх сурагчдаа төлөөлж нийт төгсөгчиддөө халуун баяр хүргэн хайрын мэндчилгээ дэвшүүлж байна . Чин сэтгэлээсээ баяр хүргэе! Хайртай шүү!

 

댓글목록

등록된 댓글이 없습니다.


서울시 광진구 광장로 1 (광장동 401-17) 재한몽골학교 대표전화 : 02-3437-7078 FAX : 02-458-2980 mongolschool@hanmail.net
문의전화 : 나섬어린이집 02)6497-0033
Copyright © 2016 BY 재한몽골학교. All RIGHTS RESERVED.