팝업레이어 알림

17회졸업식 답사(몽골어)Хариу үг > 우리학교이야기

우리학교이야기


우리학교이야기

17회졸업식 답사(몽골어)Хариу үг

페이지 정보

작성자 관리자 작성일21-07-07 13:32 조회6,055회 댓글0건

본문

Хариу үг

 

Сайн байцгаана уу? 12-р ангийн сурагч Саранцэцэг байна. Төгсөлтийн баярт маань баяр нэмэхээр ирсэн хүндэт зочид болон, багш нартаа нийт төгсөгчдийн өмнөөс талархал илэрхийлье.

Би 7-р ангидаа энэ сургуульдаа шилжин ирж, 6 жилийн турш суралцаад байна. Үнэт зургаан жилээ энэ сургуульдаа өнгөрөөсөндөө маш их баяртай байна. Монгол Улсын ирээдүй яг эндээс бидэнтэй хамт эхэлнэ гэдэгт бид итгэдэг. Би тэр ирээдүйгээ сэтгэл догдлон хүлээж байна. /

 

Би энэ сургуульдаа суралцаж байх хугацаандаа маш олон үнэ цэнэтэй зүйлүүдийг таньж мэдэж авсан. Монгол бахархлын өдөр, кемп, танин мэдэхүйн аялал, шинжлэх ухааны уралдаан, монгол хэлний уралдаан, клубын үйл ажиллагаа, сурагчдын зөвлөлийн үйл ажиллагаа, дугуйлангууд гэх мэт олон ажилд бие сэтгэлээрээ оролцон, өөртөө маш их чадваруудыг нээж чадсан.

 

Бусдын үгийг сонсож, багаар хэрхэн ажиллах тухай, мөн бусадтай хамтран / ажиллахдаа олон олон шинэ зүйлсийг сурч мэдсэнээрээ би олон нийтийн хамтын ажиллагааны ач холбогдлыг ойлгож ухаарсан. Сурагчдын зөвлөлийн ажлуудаар дамжуулан удирдагчийн үүрэг гэж юу болохыг бас сурч мэдэж авсан. Энэ бүхнийг сурах нь хэзээ ч амар байгаагүй боловч би энэ явцад маш их өсөн дэвжсэн билээ. 

 

Би энэ сургуульдаа ирээд 9-р ангиа төгсөж байсан маань яг л өчигдөр шиг / санагдаж байгаа ч, аль хэдийн 12-р ангиа төгсөөд зогсож байна. Ковидаас болоод бид илүү их зүйлийг хийж чадаагүй нь харамсалтай ч амжилттай төгсөж чадсандаа маш их олзуурхаж бас баярлаж байна. Бид бүгд хэцүү цаг үеийг туулсан гэвч энэ мөчүүдийг хамтдаа дуусгаж чадсан та бүгддээ маш их баярлалаа.

 

Бид сургуульдаа сурч мэдсэн бүх зүйлээ зүрх сэтгэлдээ шингээж, шинэ сорилтыг  / эхлүүлэхийн тулд нэг алхам урагшилж байна. Ирээдүйд сургуульдаа эргэж ирэхдээ сайн шавь, сайн ах эгч болохын тулд чадах бүхнээ хийх болно. Бид дэлхий ертөнцийг гэрэлтүүлэх Монгол хүн байхын тулд чадах бүхнээ хийх болно. 

 

Бидэнд зориулж сургуулийг үүсгэн байгуулсан пастор, бүх ивээн тэтгэгчид,   бидэнд эрдэм мэдлэгээ харамгүй зааж сургасан бүх багш нар, биднийг / өнөөдрийг хүртэл хайраар бялхааж өсгөсөн эцэг эхчүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна.

 

Хамтдаа чамгүй их хугацааг хамт өнгөрүүлсэн дүү нартаа болон найз нөхөддөө хайртай шүү гээд илүү сайхнаар уулзана гэж итгэн найдаж байна. Баярлалаа.

        

 

2021оны 06сарын 04өдөр

 

댓글목록

등록된 댓글이 없습니다.


서울시 광진구 광장로 1 (광장동 401-17) 재한몽골학교 대표전화 : 02-3437-7078 FAX : 02-458-2980 mongolschool@hanmail.net
문의전화 : 나섬어린이집 02)6497-0033
Copyright © 2016 BY 재한몽골학교. All RIGHTS RESERVED.