Солонгос дахь Монгол сургуульд сурагч элсүүлэх журам
페이지 정보
작성자 몽골학교1 작성일19-04-17 10:24 조회10,442회 댓글0건관련링크
본문
Солонгос дахь Монгол сургуульд сурагч элсүүлэх журам
2019-2020 оны хичээлийн жилд 1-р ангид дараах журмын дагуу сурагч эслүүлж, бүртгэнэ.
▷ Үүнд ◁
1. Эслүүлэх сурагчийн тоо : 30 сурагч (1бүлэг)
2. Элсэх анги : 1-р анги
3. Сурагчдыг сонгох арга : СДМС-ийн дэргэдэх Насом цэцэрлэгийн төгсөгчид болон, СДМС-д суралцаж буй сурагчдын дүү нарыг 1-р шатанд бүртгэнэ.
Ийнхүү 1-р шатны бүртгэлд бүртгүүлсэн сурагчдын тоо, эслүүлэх сурагчдын тоонд хүрээгүй тохиолдолд 2-р шатны бүртгэлийг хийнэ.
(Жич: Нэг хичээлийн жилийн төлбөр болох 2 сая воноос эхний улирлын төлбөр болох 1сая воныг төлсөн тохиолдолд бүртгүүлсэнд тооцно)
4. 1-р шатны бүртгэлийн хугацаа : 2019он 5сар 1ний өдөр (лха) 09:00~12:00
(Насом цэцэрлэгийн төгсөгчид болон, СДМС-д суралцаж буй сурагчдын дүү нарыг бүртгэх)
2-р шатны бүртгэлийн хугацаа: 2019он 5сар 2ны өдөр (пү) 09:00~12:00
5. Бүртгэл хийгдэх газар : СДМС-ийн багш нарын өрөө (1давхар)
6. Бүрдүүлэх материал : а) Элсэгчийн анкет, судалгаа (тухайн өдөр сургуулиас авч бөглөх)
б) Гадаад паспорт - сурагч, эцэг, эх
в) Төрсний гэрчилгээ
г) Цээж зураг 2 хувь (элсэгчийн анкет болон сурагчийн үнэмлэх олгоход хэрэглэгдэх)
2019он 4сар 8ны өдөр
Солонгос дахь Монгол сургууль
댓글목록
등록된 댓글이 없습니다.