팝업레이어 알림

Солонгос дахь Монгол сургуультай танилцжээ > 언론보도

언론보도


언론보도

Солонгос дахь Монгол сургуультай танилцжээ

페이지 정보

작성자 최고관리자 작성일16-07-21 13:43 조회6,208회 댓글0건

본문


4be8e92f4856e1514fdd0899a1c93670_1469076 

 

 


2011 оны 5 сарын 16 


Сөүл дэх Олон улсын Монгол сургуульд БСШУ-ны дэд сайд Ч.Куланда очоод иржээ. БНСУ-д 30 гаруй мянган монгол хүн ажиллаж, сурдаг. Тэдний дунд хүүхэд багачууд ч багтана. Аав, ээжийгээ дагаж очсон монгол хүүхдүүд 1990-ээд оны дунд үед эзэнгүй шахам гадаа тоглож өнждөгийг анзаарсан нэгэн солонгос хүн тэдэнд солонгос хэл зааж эхэлжээ. Ингэж 1999 оны арванхоёрдугаар сард Сөүл хотноо анхны монгол сургууль байгуулах суурийг тавьсан аж. Өдгөө 81 монгол хүүхэд энэ сургуульд сурч, эх хэлээрээ боловсрол эзэмшин солонгос, англи хэл үздэг болжээ. Мэргэжлийн багш нар ч Монголоос очсон байна.
 

Сургуулийн багш нар дэд сайдад анги танхимаа танилцуулж, сурагчид бэсрэг урлагийн тоглолт үзүүлжээ. Монгол багш нар цалин хөлс, нийгмийн даатгал, сурах бичиг, сургалтын хөтөлбөрийн талаар зовлон жаргалаа ч хуваалцжээ. Сургуулийн эрэлт хэрэгцээ ихэсч, хичээлийн болон дотуур байрны хүрэлцээ муудаж эхэлсэн гэнэ. Сургуулийн шинэ байр барихаар газар авсан, үүнийг Монгол Улсын БСШУЯ дэмжиж өгөхийг сургуулийн захирал хүсчээ. Сурагчдын 80 хувь нь дотуур байранд амьдардаг. Энэ сургуулийн эрхэм зорилго сайн хүн болох, бие биеэ хайрлах, эх орондоо эргэж  заавал очих явдал гэнэ. Ийнхүү хилийн чинадад Монголын хойч ирээдүй үеийнхэн сайн хүн болохоор хичээн суралцаж байгаа юм байна.

Д.ОЮУН

댓글목록

등록된 댓글이 없습니다.


서울시 광진구 광장로 1 (광장동 401-17) 재한몽골학교 대표전화 : 02-3437-7078 FAX : 02-458-2980 mongolschool@hanmail.net
문의전화 : 나섬어린이집 02)6497-0033
Copyright © 2016 BY 재한몽골학교. All RIGHTS RESERVED.